Голомт сангийн сүүлийн жилүүдэд хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрийн мэдээлэл
КОВИД-19 цар тахлын үеэр Голомт сан тус төвд 100 ширхэг эмнэлгийн цахилгаан ор бэлэглэв. Энэхүү тусламж нь цар тахлын ачаалал ихтэй үед өвчтөнүүдэд үзүүлэх тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад бодитой хувь нэмэр оруулсан юм.
Санхүүжилт дутмаг байсны улмаас зогсоод байсан Үндэсний номын сангийн шинэ барилгын зураг төслийн зардлыг Голомт сан санхүүжүүлсэн. Ингэснээр барилгын ажил үргэлжлэх боломж бүрдэж, 2024 онд үүд хаалгаа олон нийтэд нээсэн. Арван нэгэн давхар тус барилга нь 16 танхимтай бөгөөд 530 уншигчдад зэрэг үйлчлэх чадалтай билээ.
Эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойд зориулан Чингис хаан судлалыг сурталчлах "Алтан цуглуулбар 999" үзэсгэлэнг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэв. Энэхүү үзэсгэлэнгийн гол зорилго нь Монголын түүх, соёлын хувьсал, хөгжлийг шинжлэх ухаанчаар ойлгож, бодитойгоор танин мэдэх, тухайлбал олон улсын монгол судлал, үүний дотор Чингис судлалын хөгжилд хувь нэмэр оруулах зэрэг юм.
Улсын сургуулийн дунд ангийн шилдэг сурагчдыг хувийн нэр хүндтэй сургуулиудад бүрэн тэтгэлэгтэй суралцаж төгсөхөд дэмжлэг үзүүлдэг боловсролын хөтөлбөр юм. 2022 оноос Орчлон болон Хобби сургуулиудад сурагчид сургаж байна.
Сонгинохайрхан дүүргийн 43-р хороонд байрлах энэхүү төвд тус хорооны иргэдэд зориулсан боловсрол болон нийгмийн хөгжлийн чиглэлээр олон үйл ажиллагаа явуулдаг. Тус төвийн үйл ажиллагааг "Гэр өргөө" ТББ зохион байгуулдаг бөгөөд тус байгууллага нь хотын амьдрах орчныг сайжруулахад чиглэсэн төсөл, хөтбөлбөр хэрэгжүүлдэг.
Дэлгэрэнгүй мэдээллийг: www.gerhub.org
New Nomad Institute ТББ-ын боловсролын чиглэлээр хэрэгжүүлж буй туршилтын хөтөлбөрийг Стэнфордын их сургуулийн сургалтын арга барилд тулгуурлан 2025 оны зун зохион байгуулсан. Оюутнууд хөдөө орон нутагт нүүдэлчин ахуй суралцахын сацуу дэлхийн болон орон нутгийн тулгамдсан асуудлыг шүүмжлэлт сэтгэлгээнд суурилан хэлэлцэж, суралцсан юм. Харвардын их сургууль, Стэнфордын их сургууль зэргээс олон улсын сургагч багш нар ирж чиглүүлэгчээр ажилласан нь онцгой болсон билээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг: www.newnomad.org
Азийн бүс нутгийн нийгмийн асуудлыг кино урлагаар дамжуулан хөнддөг тус наадмыг Монголд Лоринет сан анх 2025 оноос зохион байгуулахаар болсон. Энэ удаагийн наадам нийгэмд тулгараад буй сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой асуудлыг онцолсон бөгөөд Монголоос шалгарсан төсөл Сингапурт болсон эцсийн шатанд 100,000 ам.долларын грантын төлөө өрсөлдөн ялалт байгуулсан.
Дэлгэрэнгүй мэдээллийг: https://inspiringasia.org/mongolia/, https://www.lorinetfoundation.org/inspiring-asia-2025/
Финландын сэтгүүлч Ирья Халас болон куратор Б.Мэнд-Амар нарын хамтарсан энэхүү үзэсгэлэн нь 1990-ээд оны Монголын ардчилсан шилжилтийг 150 гаруй ховор гэрэл зураг, зурагт хуудсаар дамжуулан Европт анх удаа танилцуулсан юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.irjahalasz.fi/nayttely_sofiassa/nayttelyn_avajaiset/
Монголын Кино Институт ТББ-аас жил бүр зохион байгуулдаг тус наадмын хүрээнд кино зохиолч, продюсер, Америкийн Кино Институтын багш Габриэль Келлигийн удирдсан "Анхны алхам" кино зохиолын сургалтыг Голомт сан ивээн тэтгэсэн. Тус сургалтанд хамрагдснаар залуу уран бүтээлчид кино зохиол бичих чадвараа дээшлүүлэх, туршлагатай уран бүтээлчдээс суралцах, бие биеээсээ суралцах зэрэг боломж тохиосон юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.mfi.mn/journal/news/news/ankhnii-alkham